Уул уурхай

Дорнод аймгийн Баяндун сумын нутагт байрлах “Цагаан чулуутын хоолой”-н уурхайг 2015 оноос ажиллуулж эхлээд байгаа бөгөөд ерөнхий ажлыг манай компани удирдан явуулж байна. “Бидний зам”, “Билэгт зам” зэрэг компаниудыг туслан гүйцэтгэгчээр шимт хөрс хуулалтын ажлыг хийлгэж, хөрс хуулалт, элс олборлолтын ажлыг дангаар манай компани гүйцэтгэн ажиллаж байна. Уурхайд манай компаний 82, Бидний болон билэгт замын 130 орчим, нийт 200 гаруй ажилчин, мөн 3 компаний нийлсэн 70 гаруй техник тоног төхөөрөмжтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
Уул уурхайн нутаг дэвсгэрт байрлах тусгай зөвшөөрөлтэй бүсэд:
– Өдөр шөнийн ээлжтэй 24 цагийн ил Уурхайн үйл ажиллагааг зохион байгуулах
– Туслан гүйцэтгэгч 2 компанийн үйл ажиллагааны зохион байгуулалт
– Нийт 200 гаруй ажилтан ажилчидтай Кемпийн үйл ажиллагааг зохион байгуулах
– Хөрс хуулалтын үе шаттай технологи ажиллагаа
– Усан буунуудын үйл ажиллагаа болон зохион байгуулалт
– Баяжуулалтын үйл ажиллагаа
– Элс олборлолт
– Бүтээгдэхүүн олборлолт зэрэг ажлууд хийгдэж байна.
Нийт ажилчдын дунд ХАБ-н аюулгүй ажиллагааны талаар өдөр бүр сургалт явуулж хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны байдлыг мөн хангаж ажилладаг.