Мэндчилгээ

Ерөнхий захирлын мэндчилгээ

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе!
Та бүхнийг манай вэб сайтад зочилж манай компанийн хамт олон, үйл ажиллагаатай танилцаж байгаад баярлалаа.
Бид дэлхий нийтээр даяарчлагдан хувьсаж буй өнөө үед Улс эх орныхоо хөгжил ирээдүйд хичээнгүй шударга хөдөлмөрийнхөө үр шимээр чанар стандарт шаардлага хангасан Зам барилгыг үйлдвэрлэн – баялгийг бүтээн, үндэс нэгт ахан дүүсээ ажлын байраар ханган, энэ цагийн Эдийн засгийн хүндрэл бэрхшээлийг хамтдаа туулан гарч, эрхэлсэн салбарынхаа Тэргүүлэгч компаниудын эгнэгт хүрэх зорилгыг урдаа тавин үйл ажиллагаагаа эхэлснээс хойш эдүгээ 6 дахь жилтэйгээ золгож байна.
Өнгөрсөн хугацаанд бид төр засгийнхаа бодлогыг дэмжин Монгол улсынхаа дэд бүтцийн салбарт өөрсдийн хувь нэмрээ оруулан, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг цаг хугацаанд нь Олон улсын чанар стандарт шаардлага хангасан зам барилгыг үйлдвэрлэхийн төлөө тууштай ажиллаж ирлээ.
Мөн энэ оноос бизнес хөгжлийн хүрээнд хамт олныхоо эрч хүч, хамтын бүтээлээр Уул уурхайн салбарт хүчийг сорих болсон нь бидний хувьд шинэлэг бөгөөд Уул уурхайн салбарт арвин туршлага хураасан ололт амжилт бүтээлтэй – он цаг хугацаа болж байна.
Миний бие зөвхөн үүгээр сэтгэл ханаад зогсохгүй цаашид Дарданговь ХХК-ийн хөгжил ирээдүй, бизнес хөгжил, хамт олныхоо амьдрал ирээдүйд нь урт удаан хугацааны баталгаатай, найдвартай сэтгэл хангалуун байх тал дээр өөрийн бүхий л нөөц бололцоог дайчлан ажиллахаар итгэл дүүрэн байна.
Тиймээс ч Мал аж ахуй, газар тариалан гэх мэт салбар үйл ажиллагаануудыг шинээр эхлүүлэн, төлөвлөлт зохион байгуулалтыг хийж эхлээд байгаа билээ.
Ингээд хамт олныхоо өмнөөс бидний үйл ажиллагааг дэмжиж хамтран ажилладаг бизнесийн түнш байгууллага, хувь хүмүүс та бүхэндээ чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлэн ажил үйлс, амьдрал тань үргэлж дэвжин бадрахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!

Хүндэтгэсэн:
Ерөнхий захирал Б.БОЛОР-ЭРДЭНЭ