Сонгон шалгаруулалт

АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

Компанийн эрх ашиг, шаардлагад нийцсэн боловсрол мэдлэг туршлагатай, ажилдаа дур сонирхолтой, тогтвор суурьшилтай ажиллах хүсэлтэй Монгол Улсын иргэнийг ажлын байраар хангана.
1-үе шат: Анкетийн бүрдүүлэлт
Анкетийн бүрдүүлэлтэд доорх зүйлс багтана:
• Анкет /компаниас батлагдсан ажилд горилогчийн анкет бөглөх/
• 2% цээж зураг /сүүлийн 3 сарын байдлаар/
• Диплом, мэргэжлийн үнэмлэхний хуулбар
• Иргэний үнэмлэхний хуулбар
• Өмнөх ажил олгогч, төгссөн сургуулийн тодорхойлолт
• Бусад бичиг баримт /шаардлагатай үед/
2-үе шат: Ажилтан сонгон шалгаруулах үе шат доорх байдлаар явагдана.
• Анкет бөглөх /онлайн хэлбэрээр байж болно/
• Анкетийн шалгаруулалт хийх
• Анкет шалгаруулалтад тэнцсэн эсэх
3-үе шат: Ярилцлаганы үе шат доорх байдлаар явагдана.
• Эхний ярилцлага /Хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтантай ярилцана/
• Эхний ярилцлагад тэнцсэн эсэх /хэрэв та эхний шатны ярилцлагад тэнцсэн тохиолдолд, шууд мэргэжлийн ярилцлагад орно/
• Мэргэжлийн ярилцлага /мэргэжлийн ур чадвар болон бусад ур чадварыг нээх сорилын ярилцлага/
4-үе шат: Баримт бичгийн бүрдүүлэлт хийх
• Ажилд авах шийдвэр гаргах
• Нөөцөнд авах
• Гэрээ байгуулах, тушаал гаргах