Компанийн тухай

“Дарданговь” ХХК нь 2010 оноос хойш Зам барилга үйлдвэрлэлийн үйл ажиллагааг эрхлэн явуулсан бөгөөд Монгол улсынхаа дэд бүтцийн салбарт өөрсдийн хувь нэмрээ оруулан, төр засгаас хэрэгжүүлж буй томоохон төсөл хөтөлбөрүүдэд амжилттай оролцон шалгарч, чанар стандарт шаардлага хангасан Зам үйлдвэрлэлийг барьж байгуулан мэргэжлийн эрх бүхий байгууллагуудаар ажил бүтээмжээ үнэлүүлсээр ирсэн юм.
Өнөөдрийн байдлаар манай компани нь Удирдлагын зөвлөл, Захиргаа Хүний нөөцийн алба, Санхүүгийн алба, Маркетинг хангамжийн алба, Дотоод хяналт гэх мэт мэргэжлийн чиглэл бүхий албадуудын идэвхитэй үйл ажиллагаан дээр суурилан 100 гаруй ажлын байран дээр чадварлаг мэргэшсэн баг хамт олныг бүрдүүлэн Зам барилга үйлдвэрлэл, Уул уурхай, Мал аж ахуй, Газар тариалан гэх мэт салбаруудад үйл ажиллагаагаа явуулж байна.
Манай нийт ажиллагсдын 40 хувийг тухайн салбаруудын мэргэшсэн мэргэжлийн инженер техникийн чадварлаг боловсон хүчин эзэлдэг.

Бидний давуу тал
– Хурдан хугацаанд Та өөрийн бодит чадамж, ажлын бүтээмжээ шударгаар үнэлүүлэх
– Хувь хүний бодит чадамж дээр суурилсан Карьер албан тушаал ахих боломж
– Аливаа дарамтгүй, ардчилсан ил тод ажлын байр, орчинд ажиллах
– Ажлын 8-10 жилийн туршлагатай мэргэшсэн менежер инженерүүдийн ур чадвар, туршлагаас суралцах
– Эзэмшлийн бүрэн эрхтэй 170 гаруй өндөр хүчин чадал бүхий техник тоног төхөөрөмж
– Шинээр ашиглалтанд орсон асфальт бетон завод
– Чулуу бутлуурын үйлдвэр
– Буталсан чулуун болон цементээр бэхжүүлсэн суурийн материал холигчийн завод
– Бүх төрлийн шинжилгээ хийх нүүдлийн иж бүрэн лаборатори гэх мэт.