Нийгмийн хариуцлага

Монгол улсынхаа хөгжлийн тулгуур болсон дэд бүтцийн салбарт аливаа төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх болон үйл ажиллагааг явуулахдаа чанар стандарт шаардлага хангасан бүтээгдэхүүн, үйлчилгээг үзүүлэхийг эрмэлздэг бөгөөд нийт ажилтан ажиллагсдынхаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг онцгой анхаарч ажилладаг.
Аливаа салбарт төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхдээ тухайн орон нутгийн иргэдэд бодитой туслалцаа дэмжлэг үзүүлэн ажиллахдаа бид баяртай байдаг. Үүнд:
– Ажилгүй иргэд залуучуудад мэргэжлийн чиг баримжаа өгөх сургалт зохион байгуулах
– Зарим ажлын байранд, орон нутгийн ажилгүй иргэдийг ХАБЭА-н шаардлага хангасан орчинд дадлагажуулах
– Мэргэжил олгох
– Байгууллагын зардлаар орон нутгийн иргэдийг Хүнд машин механизмын операторын сургалтанд хамруулсан
– Ажлын байраар хангасан, цалин хөлс олгосон
– Шаардлагатай тохиолдолд Эмнэлгийн үйлчилгээг алслагдсан нутагшилтай иргэдэд үзүүлэх
– Сум орон нутгаас зохион явуулж буй үйл ажиллагаанд санхүүгийн дэмжлэг үзүүлэх
– Хандив туслалцаа үзүүлэх
– Үйл ажиллагаагаа байгаль орчинд ээлтэй байдлаар гүйцэтгэхийг хичээн ажиллахын зэрэгцээ нөхөн сэргээлтийн ажлуудыг зохих журмын дагуу бүрэн гүйцэтгэх гэх мэт.